Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 59

2022-08-27 04:00:18 Тус саналд тусгагдаж байгаа нэг шинэлэг зүйлсийн нэг нь өөрийн токеноо гаргаж үйл ажиллагаагаа санхүүжүүлж байгаа крипто стартапуудын бодит бус ашгийн татвараас чөлөөлөх явдал бөгөөд энэ нь тус яамны төлөөлөгчийн хэлснээр, Японоос гадагшаа хөрөнгийн гарах урсгалаас сэргийлэх зорилготой аж.

Ракутен группын ерөнхийлөгч Хироши Микитани "Одоо компаниудын дийлэнх нь Японд компани байгуулах нь хүндрэлтэй байгаа учраас Сингапур руу нүүж байна" гэж хэлсэн байна.

Эрх баригчид мөн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийн ашгийн татварыг 20% хүртэл бууруулах асуудлыг авч үзэхээр болжээ.

Муу мэдээ

Өчигдөр баттай эх сурвалжийн мэдээлснээр, Сингапурын Мөнгөний газар нь крипто компаниудад өөрсдийн үйл ажиллагаа, хөрөнгийн талаарх мэдээллийг өгөх хүсэлтийг илгээжээ.

Тус санхүүгийн зохицуулагч нь крипто компаниудын санхүүгийн тогтвортой байдал, зээлдэгч, зээлдүүлэгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байна.

Өнгөрсөн сард зохицуулагчийн тэргүүн Рави Менон, Сингапурт бүртгэлтэй дампуурсан Терра экосистем болон түүнтэй холбоотой байсан Three Arrows Capital хедж сангууд нь хөрөнгө оруулагчид болон санхүүтэй ажиллах зөвшөөрөл аваагүй байсан гэж мэдэгджээ.

Зохицуулагчийн энэхүү хүсэлт нь тус салбарын зохицуулалт, хяналтыг чангатгах ажлыг эхлүүлэх гэж байна ажиглагчид үзэж байна.
140 views01:00
Открыть/Комментировать
2022-08-27 04:00:18
ЗАЛХУУ МЭДЭЭ: 8-р сарын 27-ний өдөр

Өчигдөр, 8-р сарын 26-ний Баасан гаригт крипто зах зээл улаарлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 8-р сарын 27, 07:15) 6.55% бууж $20,199 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC,BUSD оруулаагүй)-аас Этереум илүү ихээр буюу 11.64% доошилж $1,499.73 болсон байна.

Сайн мэдээ

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Санхүүгийн зохицуулагч (FSA) хамтран ирэх онд татварын тогтолцоог шинэчлэх саналыг боловсруулж байна.
129 views01:00
Открыть/Комментировать
2022-08-26 17:32:48
ШУУРХАЙ МЭДЭЭ

Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэллийн хэлсэн үгнээс:


• Өндөр инфляци удаан үргэлжлэх тусам түүний хадгалагдан үлдэх магадлал өндөр болно.


• Долдугаар сард инфляцийн үзүүлэлтүүд буурсан нь баярлуулж байгаа хэдий ч эдгээр үзүүлэлтүүд нь ХНС-иас тавьсан инфляцийн бууралтын шаардлагад тавьсан нөхцөлийг хангаж чадсангүй.


• ХНС эрэлтийг хязгаарлахыг хичээсээр байна.


• АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь тодорхой боллоо.


• Хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгаа хэдий ч тэнцвэржээгүйгээс инфляци өргөнөөр тархжээ.


• 9-р сарын инфляцийн түвшин олон нийлмэл хүчин зүйлээс шалтгаална.


• Манай бодлого улам чангарч байгаа тул хүүгийн өсөлтийн хурдыг хэсэг хугацаанд барих нь зөв гэж үзэж байна.
304 viewsedited  14:32
Открыть/Комментировать
2022-08-26 16:01:19
Дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Bakkt Holdings Inc. болон Салливан банк нь биткойн болон бусад криптовалютуудыг тус банкны үйлчлүүлэгчдэд хүргэх хамтын ажиллагаагаа эхлүүлсэнээ зарлалаа. Салливан банк нь 1895 онд байгуулагдсан Америкийн эртний банкуудын нэг бөгөөд биткойны үйлчилгээг өөрийн одоогийн уламжлалт банкны системд нийцүүлэн зохицуулахын тулд Bakkt платформын Crypto Connect технологийг ашиглаж байна. Bakkt нь үйлчлүүлэгчдийнхээ криптовалютыг халуун, хүйтэн түрийвчээр зэрэг хангаж хослуулах маягаар хадгалдаг юм.
298 views13:01
Открыть/Комментировать
2022-08-26 15:01:07
Одооноос эхлэн Coinme бирж дээр суурилсан Coinstar криптокиоск (мухлаг)-ийн сүлжээ нь биткойноос гадна ETH, DOGE, LINK, LTC, XLM, MATIC гэсэн 6 өөр алткойноор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Хэрэв ихэнхи биржүүд зөвхөн онлайн горимоор ажилладаг бол эдгээр Coinme-ийн дэмжлэгтэй үйлчилгээ үзүүлдэг Coinstar-ийн сүлжээ нь хүмүүст кpиптoвaлютыг oфлaйн-аар 10 000 илүү газар зарах боломжтой болсон байна.
295 views12:01
Открыть/Комментировать
2022-08-26 14:01:26
Whalemap-ийн хийсэн дүгнэлтээр " Түүхээс харахад сандран уралдан алдагдалтай эсвэл бага ашигтай зарж байсны дараагаар биткойны үнэ өсдөг байна." Энэ удаад түүх давтагдах нь уу , юу болохыг харж л байя даа.
264 views11:01
Открыть/Комментировать
2022-08-26 13:01:24
Биткойн болон криптовалютын нэвтрэлтийн байдал (хэрэглэгчдийн тоогоор)

Дэлхий дээр 320+ сая крипто хэрэглэгч байгаагаас томоохнуудыг нь улс орнуудаар харуулбал:
АНУ 46 сая
Энэтхэг 27 сая
Пакистан 26 сая
Нигери 22 сая
Вьетнам 20 сая
Хятад 20 сая
Бразил 16 сая
261 views10:01
Открыть/Комментировать
2022-08-26 12:18:05 Уг хэлэх үг нь FOMC-ын хурал дууссаны дараа хэлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд эл шалтгааны улмаас зах зээл долоо хоногийн турш хөдөлгөөнгүй шахам байж олигтой өссөн ч үгүй мөн дэмжлэгийн түвшингүүдээ ч эвдэж доошилсонгүй.

Өглөөхөн олон үг ярьж байсан шинжээчдийн ам нь үдүүлсэн мэт дуугүй болж арилжаачид илт жийрхсэн маягтай олигтой арилжаа хийхгүй харзнаж байна. Учир нь тэд бүгд ХНС-аас ирэх гэнэтийн “бэлэг”-ээс айгаад эхэлжээ.

Одоогоор онцгой урьдчилсан мэдээ, таамаг гараагүй байна.

Харин “Том толгойт” гэж хочлогддог, өөрийгөө Wolf Of Few Streets гэж нэрлэдэг арилжаачны хэлж байгаагаар “Одоо ганц анхаарах зүйл бол буурал даргын хэлсэн үгэнд шинэ зүйл гарсан, гараагүй хамаагүй түүний дараа зах зээл дээр маш хүчтэй хөдөлгөөн өрнөнө.

Зах зээл зогсонги байдалд байгаа тул "шинэ зүйл юу ч байхгүй байх” нь биткойныг 25,000 долларын түвшин рүү өсөх дохио болох бөгөөд харин эсрэгээрээ өвгөн ах дэмий зүйл донгосвол баавгайнууд ура хашгиран дайрч дэмжлэгийн шугамыг амархан гэгч нь эвдэж, биднийг 19,800 долларын түвшин рүү нулимах шиг болно.

Өнөөдөр ханш маш тогтворгүй, савалгаатай ч гэсэн арилжаа хийдэг хүмүүст гоё өдөр болох ёстой” гэжээ.
325 views09:18
Открыть/Комментировать
2022-08-26 12:17:53
Код: # Шуурхай мэдээ

“ТОМ ТОЛГОЙТ”-ЫН ТААМАГ


Крипто зах зээлийн бүх оролцогчид, өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт хэлэхээр төлөвлөгдсөн байгаа Холбооны нөөцийн сан (ХНС)- гийн дарга Пауэллийн үгийг тэсэн ядан хүлээж байна.
293 views09:17
Открыть/Комментировать
2022-08-26 12:01:09
PoW алгоритмын блокчейнүүдийг ихэвчлэн хэт их эрчим хүчийг зарцуулдаг гэж буруутгадаг. Гэвч энэ нь Tron сүлжээнд огт хамаарахгүй бөгөөд тус сүлжээний эрчим хүчний хэрэглээ нь АНУ-ын 15 өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байдаг гэнэ.
245 views09:01
Открыть/Комментировать