Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 60

2022-08-26 11:01:02
Криптовалютын арилжааны томоохон платформ болох Uniswap нь одоогоор NFT салбарын санхүүгийн байдлыг сонирхож байна. Uniswap-ийн NFT бүтээгдэхүүнийг хариуцсан захирал Скотт Льюисийн саяхан хийсэн жиргээгээр бол тус компани NFT-д санхүүжилтийг бий болгохын тулд NFT-ийн зээлийн долоон платформтой ярилцаж байна.
242 views08:01
Открыть/Комментировать
2022-08-26 10:00:19
Шиба Инугийн одоогийн өсөлт нь BTC-ийн ханшийг дагаж байгаа тул тус зоос нь мэдэгдэхүйц өсөлтийн найдвар төрүүлэхгүй байна. Техникийн шинжилгээний дагуу бол $ 0.0000118 дээр дэмжлэгийн түвшин ирвэл өсөлт гарч болох юм гэж шинжээчид үзжээ.
252 views07:00
Открыть/Комментировать
2022-08-26 09:00:26
Aurora Labs-ийн тэргүүн Алекс Шевченкогийн хэлснээр, Rainbow блокчэйн хоорондын гүүрний хамгаалалтын мэргэжилтнүүд тус платформд хийсэн хакерын халдлагыг амжилттай няцааж чадсан байна. Тэрээр хакерууд хуурамч 5 ETH-ийн барьцаа шаардсан NEAR блок илгээсэн бөгөөд тэгэхдээ тэд Ням гаригийн өглөө эрт тул тус төслийн багийнхан халдлагад хурдан хариу өгөх боломжгүй гэж үзэж тооцоолжээ. Гэсэн хэдий ч систем нь халдлагыг автоматаар няцааж, хакер анх өөрийн хийсэн гүйлгээнийхээ мөнгийг буюу 5 ETH (7850 долларын ханшаар) алджээ.
261 views06:00
Открыть/Комментировать
2022-08-26 08:02:01
Blockdata-гийн судалгаагаар, 2021 оны 9-р сараас 2022 оны 6-р сар хүртэл блокчейн салбарт төвлөрсөн бизнес гэгдэх уламжлалт компаниуд 6 тэрбум орчим долларын санхүүжилт хийсэн бөгөөд түүний дийлэнхи хэсгийг 40 том корпорац голчлон хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн байна.
269 views05:02
Открыть/Комментировать
2022-08-26 07:00:14
Өмнөд Солонгосын Эдийн засаг, сангийн Тэргүүн дэд сайд асан Ён Бум Кимийг Web3-т төвлөрсөн венчур капиталын Hashed фирмийн дэмжлэгтэй блокчейн болон дижитал технологийн судалгааны хүрээлэн болох Hashed Open Research (HOR)-ын гүйцэтгэх захирлаар томиллоо.
268 views04:00
Открыть/Комментировать
2022-08-26 06:00:52
Германы томоохон хөрөнгийн бирж болох Börse Frankfurt дээр Valour-ийн танилцуулсан Binance Coin дээр суурилсан биржээр арилжаалагддаг үнэт цаасны сангийн (ETP) арилжаа эхэлсэн. Энэ нь тус бирж дээр хийгдэж байгаа арав дахь ETP юм.
267 views03:00
Открыть/Комментировать
2022-08-26 05:01:13 Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют долоо хоногоо 21,518 ам.доллараар эхлүүлж байсан бол өнөөдөр өглөө (УБ цаг: 8-р сарын 26, 09:15) мөн л түвшиндээ буюу саяхан 21,524 ам.доллараар арилжаалагдаж байна. Гэхдээ өнөөдрийн арга хэмжээнээс гарах мэдээлэл нь крипто зах зээлд эерэг, сөрөг ямар нэгэн өөрчлөлт авчрахыг мэдээ тарахаас өмнө хэн ч тааж мэдэшгүй гэдэг нь ойлгомжтой.

Вайоминг мужийн Жексон Хоулд болох ХНС-ын 45 дахь удаагийн симпозиумын эхний өдөр, 9-р сард Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) –ний зарлах бодлогын хүүг 50 эсвэл 75 нэгжээр нэмэгдүүлэхийн алийг нь илүүд үзэх талаархи хэлэлцүүлэг дээр албаны хүмүүсийн санал зөрөлдөөнтэй байхаар байна.

Тухайлбал, Филадельфийн Холбооны Нөөцийн Ерөнхийлөгч Патрик Харкер CNBC-д өгсөн ярилцлагадаа, 9-р сарын 13-нд хүлээгдэж буй инфляцийн дараагийн мэдээ хэрхэн гарахаас түүний өгөх санал нь шалтгаална гэж мэдэгдэв. Гэхдээ тэрээр хүүг "дээш өсгөөд байх" нь ухаалаг хэрэг биш, харин "дээшээ аваачсан бол хэсэг хугацаанд хэвээр нь өнжих нь зүйтэй" гэж бодож байна.” гэж үзэж байна.

Үргэлжлэл
267 views02:01
Открыть/Комментировать