Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 52

2022-10-02 08:00:25
Royal Bank of Canada нь Ripple Ventures компанитай хамтран оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарлажээ. "Би оюутан байхдаа гарааны бизнес болон венчур капиталын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй танилцах боломжтой байсан минь миний өнөөдрийн амжилтанд хүрэх эхлэл байсан юм. Манай энэ хөтөлбөр нь өнөөдөр тэр үеийн над шиг боломжгүй байгаа оюутнуудад зориулагдсан" гэж RippleX-ийн үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн ахлагч Доминик Лау хэлсэн байна.
229 views05:00
Открыть/Комментировать
2022-10-02 07:01:26
Binance Шинэ Зеландын Бизнес, Инноваци, Хөдөлмөр эрхлэлтийн яаманд Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болохын тулд шаардлагатай алхмуудыг хийж дуусгаснаа баталгаажуулж бүртгүүллээ. Энэ долоо хоногт “Binance New Zealand” нээлтээ хийсэн болохыг тус биржийн Гүйцэтгэх захирал Чанпэн Жао биржийн албан ёсны твиттер хуудсаараа мэдэгджээ.
221 views04:01
Открыть/Комментировать
2022-10-02 06:01:24
Испанийн хамгийн том харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Telefónica технологийн зах зээл дээрээ биткойн болон бусад криптовалютыг төлбөрт авах боломжтой боломжтой болсоноо зарлажээ.
254 views03:01
Открыть/Комментировать
2022-10-02 05:00:53
Glassnode-ийн судалгаагаар 2021 оны 11-р сараас хойш үргэлжилж байгаа баавгайн зах зээлийн уналтаас шалтгаалан биткойн xoдлepууд дарсан биткойноо авсан үнээсээ дунджаар 42% хямд зарж байгаа нь биткойны ашигт ажиллагааг 2018 оны төгсгөл үеийн түвшинд хүргээд байна.
258 views02:00
Открыть/Комментировать
2022-10-02 04:30:18
Өчигдөр Uniswap (UNI) зоос нь нийгмийн сүлжээгээр хамгийн их хэлэлцэгдэж буй криптовалют боллоо.
226 views01:30
Открыть/Комментировать
2022-10-02 04:10:06
223 views01:10
Открыть/Комментировать
2022-10-02 04:00:19 ЗАЛХУУ МЭДЭЭ: 10-р сарын 2-ний өдөр

Өчигдөр, 10-р сарын 1-ний Бямба гаригт крипто зах зээл улаанаараа байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 10-р сарын 2, 07:40) 0.81% бууж $19,311 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC,BUSD оруулаагүй)-аас ETH илүү ихээр буюу 1.26% доошилж $1310 болсон байна.

Сайн мэдээ

Австралийн нөөцийн банк (RBA) нь австрали долларын дижитал хувилбарыг гаргаж ашиглах боломжуудыг судлахаар ажиллаж байгаагаа зарлалаа.

Тус банк нь энэ төсөл дээрээ Засгийн газрын санхүүжүүлэлттэй судалгааны хөтөлбөр болох Дижитал санхүүгийн хамтын ажиллагааны судалгааны төвтэй (DFCRC) хамтран ажиллаж байна. Энэ долоо хоногт тэд Төв банкны дижитал валют (CBDC)-д зориулсан танилцуулгын эхний хувилбараа гаргажээ.

Энэхүү “Австралийн CBDC-ийн дижитал санхүүгийн инновацийн туршилт” нэртэй баримт бичигт уг санаачилгын гол зорилгыг нарийвчлан тайлбарлаж, шинэ мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд хэрэглэгдэх бүдүүвчийг тодорхойлжээ.

“Бид төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдэд хандаж уг танилцуулгыг судалж CBDC-ийг Австралийн эдийн засаг, санхүүгийн системийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрхэн хэрэглэвэл зохистой байх талаар саналаа өгөхийг урьсан байгаа” гэж RBA мэдэгдсэн байна.

Муу мэдээ

Калифорнийн санхүүгийн зохицуулагч (DFPI) тус муж улсад үйл ажиллагаа явуулж байгаа крипто хөрөнгийн компаниудыг шалгаж байгаа ба одоогоор "Калифорнийн үнэт цаасны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн шалтгаанаар 11 өөр аж ахуйн нэгжийг татан буулгаж хариуцлага тооцох шийдвэр гаргаад байгаагаа мэдэгдлээ.

Зохицуулагч эдгээр нэгжүүдийг санхүүгийн пирамид эсвэл луйврын схемийг ажиллуулж байна гэж буруутгаж байгаа ба цаашид иймэрхүү крипто компаниудтай хатуу тэмцэл өрнүүлнэ гэдгээ тэмдэглэжээ.

DFPI-ийн хэвлэлийн мэдээнд "Эдгээр компаниудад нэгэн нийтлэг зүйл байсан нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийн багахан хэсгийг шинээр хөрөнгө оруулагч элсүүлсэн гишүүндээ урамшуулал болгож өгдөг өөрийн гэсэн схем юм. Ийм луйврын сүлжээнүүд эрт, орой хэзээ нэгэн цагт дампуурсанаар төгсдөг болохыг анхааруулж байна” гэж бичжээ.
249 views01:00
Открыть/Комментировать
2022-09-27 05:01:45
Binance нь Terra Classic (LUNC) арилжааны хураамжийг шатаах механизмыг хэрэгжүүлэхээр болсоноос тус зоос өсөлт үзүүлжээ.
110 views02:01
Открыть/Комментировать
2022-09-27 04:30:14
Өчигдөр хамгийн өндөр өсөлттэй байсан зоосууд
138 views01:30
Открыть/Комментировать
2022-09-27 04:10:06
143 views01:10
Открыть/Комментировать