Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 53

2022-09-27 04:00:55 ЗАЛХУУ МЭДЭЭ: 9-р сарын 27-ний өдөр

Өчигдөр, 9-р сарын 26-ний Даваа гаригт крипто зах зээл цоохортлоо. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 9-р сарын 27, 07:05) 1.84% өсөж $19,135 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC,BUSD оруулаагүй)-аас Рийпл илүү ихээр буюу 5.06% доошилж $0.46 болсон байна.

Сайн мэдээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тун ойлгомжгүй байр суурьтай болоод байгаа удирдагчдын нэг бөгөөд тэрээр саяхан Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ээс зохион байгуулсан арга хэмжээн дээр үг хэлэхдээ АНУ зэрэг барууны орнуудад газрын тос, байгалийн хий нийлүүлэхээсээ татгалзаж байснаа мартан тэдэнд тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Үүний дараа тус улсын Латин Америкийн засгийн газар хоорондын байгууллагуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт дээр Венесуэл улс гадаад, улс орнуудад байгалийн хий, нефть нийлүүлж эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлыг зохицуулахад туслахад бэлэн байна гэжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч уг арга хэмжээний үеэр хэлэхдээ, "Венесуэл улс дэлхийн эдийн засагт шаардлагатай газрын тос, байгалийн хийн зах зээлийг тогтвортой, аюулгүй байдлаар хангах үүрэгтэй бөгөөд түүнийгээ биелүүлэхэд бэлэн байна" мэдэгдсэн байна.

Муу мэдээ

Төвлөрсөн бус контент нийтлэлийн платформ LBRY-ийн тэргүүн Жереми Кауфман АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо тус улсын криптовалютны салбарт хор хөнөөл учруулах үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үнэт цаасны хороо өнгөрсөн оны 3-р сард түүний компанийн токены анхны зах зээлд хийсэн борлуулалтыг бүртгэлгүй үнэт цаас худалдсан хэмээн буруутгаж, тус компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан юм.

Одоогийн байдлаар тус компани Холбооны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа ба тус шүүхийн шийдвэр нь нийт криптогийн салбарын хувьд чухал байх болно.
151 views01:00
Открыть/Комментировать
2022-09-27 04:00:55
137 views01:00
Открыть/Комментировать
2022-09-26 16:01:27
Киргизийн Үндэсний банк тус ​​улсад Оросын Мир картыг ажиллуулах хүсэлтийн хариуд "манай улсын арилжааны банкууд ямар төлбөрийн системтэй хамтран ажиллахаа өөрсдөө бие шийддэг" гэж мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын Сангийн яамнаас анхааруулсны дараа Казахстан, Узбекистан, Туркийн банкууд Мир карттай хамтран ажиллахаа зогсоосон юм байна.
250 views13:01
Открыть/Комментировать
2022-09-26 15:01:53
Дэлхийд анхны олон нийтэд чиглэсэн тоглоомын ертөнц болох Hyperchain X-ийн анхны бүтээгдэхүүн- NFT тоглоомын зах зээл болон NFT нууцлаг хайрцагийн нээлтийг 10-р сарын 1-нд хийж худалдаанд гаргах гэж байна. Hyperchain Х нь тоглоомын зах зээлийн хөгжлийн дараагийн үед тооцогдож байгаа ба тус зах зээлийн нээлт дээр хэрэглэгчид NFT нууцлаг хайрцгийг худалдаж авах эсвэл NFT зүйлсээ худалдах боломжтой гэнэ.
278 views12:01
Открыть/Комментировать
2022-09-26 14:01:39
9-р сарын 23-нд болсон AMA ("Надаас юу дуртайгаа асуу" гэдэг нэвтрүүлэг)-ийн үеэр Binance-ийн гүйцэтгэх захирал "CZ" Терра Классик нийгэмлэгийнхэн тус биржид сүлжээнээс гадуурх гүйлгээний 1.2% татварыг шатаадаг болгох хэрэгтэй гэсэн шаардлагыг хүлээн авахаар болсон хэдий ч энэ нь биржийн арилжаанд хүчтэй нөлөөлөх болно гэдгийг анхаараарай гэжээ. Харин спот болон маржин арилжаа, Binance Earn үйлчилгээ зэрэг сүлжээн дэх гүйлгээнүүдийг татвараас чөлөөлнө гэж хэлжээ.
272 views11:01
Открыть/Комментировать
2022-09-26 13:00:47
Сүүлийн зургаан сарын дотор биткойны үнэ 43,000 ам.доллараас 19,000 ам.доллар болж буурсан хэдий ч энэ хугацаанд нийт биткойны 77.7% нь хөдөлгөөнд ороогүй хадгалагдаж байна.
286 views10:00
Открыть/Комментировать
2022-09-26 12:01:07
Ethereum-ийн өндөр хүлээлттэй байсан Нийлэлт сайжруулалт амжилттай дуусаж тус блокчэйний үндсэн сүлжээ нь үр ашиг муутай ажлын баталгаа (PoW) загвараас байгальд ээлтэй зөвшилцлийн (PoS) руу шилжлээ. Бидний үлгэрлэлийг дагаж [Dogecoin](https://dogecoin.com/), Zcash зэрэг блокчэйнүүд баталгаажуулалтын загвараа өөрчлөх шаардлагатай гэж Виталик Бутерин мэдэгджээ.
282 views09:01
Открыть/Комментировать
2022-09-26 11:02:01
Баавгайд баахан балбуулж балрах шахсан биткойн одоо нэг өөдөлнө гэж ярьж байна. Гайгүй байх болтугай.
438 views08:02
Открыть/Комментировать
2022-09-26 10:00:49
Хэрэв Канадчууд сөрөг хүчний удирдагчийн зөвлөгөөг дагаж, "инфляцийг дарах " зорилгоор ороо, бусгаа криптовалютуудад хөрөнгө оруулалт хийвэл хадгаламжийнхаа тал хувийг алдах болно гэж Ерөнхий сайд Жастин Трюдо анхаарууллаa.
299 views07:00
Открыть/Комментировать
2022-09-26 09:01:14
Биткойны үнэ 2021 оны 11-р сард хүрсэн бүх цаг үеийн дээд түвшингээс 72% унасан хэвээр байгаа бөгөөд тус зоосны зах зээлийн үнэлгээ нь доошилсоноос болж арилжаачдын идэвхжил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дунджаар 43%-иар буурсан байна
314 views06:01
Открыть/Комментировать