Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 51

2022-10-03 04:00:22 ЗАЛХУУ МЭДЭЭ: 10-р сарын 3-ний өдөр

Өчигдөр, 10-р сарын 2-ний Ням гаригт крипто зах зээл улаанаараа байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 10-р сарын 3, 06:47) 0.70% бууж $19,198 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC,BUSD оруулаагүй)-аас BNB илүү ихээр буюу 1.07% дээшилж $286.07 болсон байна.

Сайн мэдээ

Дэлхийн төв банк, санхүүгийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Базелийн Банкны Хяналтын Хорооноос (BCBS) саяхан гаргасан судалгааны тайланд дурдсанаар дэлхийд тэргүүлэгч банкууд 9 тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалют эзэмшиж байна.

Тус хорооны нарийн бичгийн дарга Рензо Корриас “Энэхүү судалгаа нь банкуудын эзэмших крипто хөрөнгийн эрсдэлийн зохистой харьцааны дэлхийн анхдагч стандартыг бий болгох зорилготой юм.

Банкуудын мэдээлсэн нийт крипто хөрөнгийн хэмжээ нь ойролцоогоор 9.4 тэрбум евро байна. Энэ нь крипто хөрөнгөтэй гэж тайлагнасан банкуудын жигнэсэн дундаж хөрөнгийн хэмжээнд ердөө 0.14%-ийг эзэлж байгаа нь одоогоор эрсдэл дагуулах хэмжээнд хүрээгүй байна” гэж Корриас мэдэгджээ.

Муу мэдээ

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) Баасан гаригт криптовалютын үнийг хөөрөгдөж, хаях (паамп-даамп) схемийг үйлдсэн хоёр компани дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж мэдэгдлээ.

Яллагдагчид "DIG" нэртэй крипто хөрөнгийг гаргаж зах зээл дээр зарсан арилжаа нь сонгодог хөөрөгдөж хаях схемийн онцлог шинжийг агуулсан байна.

Тэд мөн өөрсдийн зоосны эрэлтийг хөөрөгдөхийн тулд 10 тэрбум долларын алтны нөөцтэй гэж бие даасан нягтлан бодох бүртгэлийн фирмээр хуурамч "аудит" хийлгэж зарж байгаа зоос бүрээ цаанаа 1 долларын алтаар баталгаажсан гэж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэн хуурч байжээ.
124 views01:00
Открыть/Комментировать
2022-10-03 04:00:22
113 views01:00
Открыть/Комментировать
2022-10-02 16:00:18
Solana блокчэйн дээр Star Atlas NFT тоглоомын демо хувилбар нь Epic Games Store дэлгүүрт гасан байна. Энэ он дуусахаас өмнө тус тоглоомын шинэ боломжуудыг танилцуулах болно.
225 views13:00
Открыть/Комментировать
2022-10-02 15:01:23
Энэтхэгийн эрх баригчдын шийдвэрээр Binance криптовалютын бирж WazirX арилжааны платформоос татсан 1.6 сая долларын биткойныг царцаасан байна.
244 views12:01
Открыть/Комментировать
2022-10-02 14:01:40
Шүүх SEC болон Ripple Labs-ийн хооронд явагдаж байгаа заргад Үнэт цаас, биржийн комиссын хуучин өндөр албан тушаалтны хэлсэн үгийг нотлох баримт гэж үзэх шийдвэрийг гаргасан нь Ripple Labs-ийн хувьд чухал ач холбогдолтой юм.
262 views11:01
Открыть/Комментировать
2022-10-02 13:02:02
Shib-ийн твиттер хуудсанд Shiba Eternity цуглуулгын тоглоомын нээлтийг 10-р сарын 6-нд хийж баярыг нь тэмдэглэнэ гэж бичжээ. Энэ үйл явдал нь SHIB-ийн өсөлтийг баталгаажуулна гэж олон хүн найдаж байна.
258 views10:02
Открыть/Комментировать
2022-10-02 12:00:20
Олон улсын төлбөр тооцоонд АНУ-ын мөнгөн тэмдэгтийн хэрэглээ буурсаар байх нөхцөл бүрдсээр байна. Саяхан Хятад, Хонконг, Тайланд, АНЭУ улсууд хамтран CBDC-г ашиглан 22 сая долларын хил дамнасан шилжүүлгийг амжилттай хийж туршжээ.
255 views09:00
Открыть/Комментировать
2022-10-02 11:01:57
3 нийгэмлэг Ethereum дахь блок үүсгэх хүчин чадлын 55% -ийг хянадаг бөгөөд тэдний нэг нь тэр тусмаа хамгийн том нь Торнадо крипто платформд тавигдсан хоригт ороод байгаа нь томоохон асуудал үүсгэж магадгүй нөхцөл байдлыг төрүүлж байна.
244 views08:01
Открыть/Комментировать
2022-10-02 10:00:12
OpenSea арилжааны платформ нь Азүкигийн NFT цуглуулгыг өөрийн арилжааны жагсаалтаас хасах болсоноо зарлалаа. Тус цуглуулгыг бүтээгч нь 2021 онд 3 удаа бүтэлгүйгээр NFT хийж зарах гэж оролдсон мэдээлэл тархаж олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээд байгаа юм байна.
234 views07:00
Открыть/Комментировать
2022-10-02 09:01:37
Дэлхийд дээгүүрт ордог LBank крипто бирж нь өөрийн албан ёсны youtube суваг дээрээ брэндийнхээ шинэчлэлийн талаар удаан хүлээлгэсэн видеогоо тавьсан ба уг бичлэгт тус биржийн сүүлийн үеийн шинэчлэлтүүд болон ирэх жилүүдийнхээ төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
222 views06:01
Открыть/Комментировать