Получи случайную криптовалюту за регистрацию!

Тус саналд тусгагдаж байгаа нэг шинэлэг зүйлсийн нэг нь өөрийн | Крипто Доогтэр

Тус саналд тусгагдаж байгаа нэг шинэлэг зүйлсийн нэг нь өөрийн токеноо гаргаж үйл ажиллагаагаа санхүүжүүлж байгаа крипто стартапуудын бодит бус ашгийн татвараас чөлөөлөх явдал бөгөөд энэ нь тус яамны төлөөлөгчийн хэлснээр, Японоос гадагшаа хөрөнгийн гарах урсгалаас сэргийлэх зорилготой аж.

Ракутен группын ерөнхийлөгч Хироши Микитани "Одоо компаниудын дийлэнх нь Японд компани байгуулах нь хүндрэлтэй байгаа учраас Сингапур руу нүүж байна" гэж хэлсэн байна.

Эрх баригчид мөн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийн ашгийн татварыг 20% хүртэл бууруулах асуудлыг авч үзэхээр болжээ.

Муу мэдээ

Өчигдөр баттай эх сурвалжийн мэдээлснээр, Сингапурын Мөнгөний газар нь крипто компаниудад өөрсдийн үйл ажиллагаа, хөрөнгийн талаарх мэдээллийг өгөх хүсэлтийг илгээжээ.

Тус санхүүгийн зохицуулагч нь крипто компаниудын санхүүгийн тогтвортой байдал, зээлдэгч, зээлдүүлэгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байна.

Өнгөрсөн сард зохицуулагчийн тэргүүн Рави Менон, Сингапурт бүртгэлтэй дампуурсан Терра экосистем болон түүнтэй холбоотой байсан Three Arrows Capital хедж сангууд нь хөрөнгө оруулагчид болон санхүүтэй ажиллах зөвшөөрөл аваагүй байсан гэж мэдэгджээ.

Зохицуулагчийн энэхүү хүсэлт нь тус салбарын зохицуулалт, хяналтыг чангатгах ажлыг эхлүүлэх гэж байна ажиглагчид үзэж байна.