Получи случайную криптовалюту за регистрацию!

Уг хэлэх үг нь FOMC-ын хурал дууссаны дараа хэлэхээр төлөвлөгд | Крипто Доогтэр

Уг хэлэх үг нь FOMC-ын хурал дууссаны дараа хэлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд эл шалтгааны улмаас зах зээл долоо хоногийн турш хөдөлгөөнгүй шахам байж олигтой өссөн ч үгүй мөн дэмжлэгийн түвшингүүдээ ч эвдэж доошилсонгүй.

Өглөөхөн олон үг ярьж байсан шинжээчдийн ам нь үдүүлсэн мэт дуугүй болж арилжаачид илт жийрхсэн маягтай олигтой арилжаа хийхгүй харзнаж байна. Учир нь тэд бүгд ХНС-аас ирэх гэнэтийн “бэлэг”-ээс айгаад эхэлжээ.

Одоогоор онцгой урьдчилсан мэдээ, таамаг гараагүй байна.

Харин “Том толгойт” гэж хочлогддог, өөрийгөө Wolf Of Few Streets гэж нэрлэдэг арилжаачны хэлж байгаагаар “Одоо ганц анхаарах зүйл бол буурал даргын хэлсэн үгэнд шинэ зүйл гарсан, гараагүй хамаагүй түүний дараа зах зээл дээр маш хүчтэй хөдөлгөөн өрнөнө.

Зах зээл зогсонги байдалд байгаа тул "шинэ зүйл юу ч байхгүй байх” нь биткойныг 25,000 долларын түвшин рүү өсөх дохио болох бөгөөд харин эсрэгээрээ өвгөн ах дэмий зүйл донгосвол баавгайнууд ура хашгиран дайрч дэмжлэгийн шугамыг амархан гэгч нь эвдэж, биднийг 19,800 долларын түвшин рүү нулимах шиг болно.

Өнөөдөр ханш маш тогтворгүй, савалгаатай ч гэсэн арилжаа хийдэг хүмүүст гоё өдөр болох ёстой” гэжээ.