Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 7

2023-03-25 04:00:25 АНЭУ-ын Төв банк дижитал дирхамыг нэвтрүүлэх нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд гардаг хүндрэлүүдийг арилгах зорилготой бөгөөд тус зоос гарснаар, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, бэлэн мөнгөгүй нийгэм рүү шилжих, мөн төлбөрийн дэд бүтцийг нэмэлт сувгаар хангаж, улам бэхжүүлэх ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.

Манай CBDCийн стратеги хэрэгжиж эхэлсэн нь тус улсын мөнгө, төлбөрийн системд шинэчлэлийг нэвртүүлэх гол алхам болж байна гэж гэж АНЭУ-ын Төв банкны ерөнхийлөгч Халед Балама хэлсэн байна.

Муу мэдээ

Касперскийн лабораторийн судалгаагаар, хөрөнгөө хамгаалахад хангалттай анхаарал хандуулдаггүйгээсээ болж криптовалют эзэмшдэг америкчуудын гуравны нэгээс илүү нь залилуулсан болохыг тогтоожээ.

Судлаачид, 2000 америкчуудаас санал асуулга явуулахад өмнө нь криптовалют эзэмшиж байсан хүмүүсийн гуравны нэг нь цахим хуудсууд эсвэл байгууллагуудаар дамжуулан дижитал хөрөнгөө хулгайд алдсан ба тэдгээр хохирогчдын 19%-ийнх нь хувийн мэдээллийг, 27%-ийнх нь төлбөрийн мэдээллийг залилан авч хулгайг үйлдсэн байна.

Хулгайлагдсан хөрөнгийн нэг хохирогчид ноогдох дундаж хэмжээ 97,583 ам.доллар болж байгаа ба түүвэр судалгаанд хамрагдсан, 18-24 насны оролцогчдын бараг тал нь (47%) нь криптовалютаа хулгайд алдаж үзсэн гэсэн бол харин 55-аас дээш насны хүмүүсийн ердөө 8 хувь нь мөн адил хариулт өгчээ.
154 views01:00
Открыть/Комментировать
2023-03-25 04:00:25
ЗАЛХУУ МЭДЭЭ: 3-р сарын 25-ны өдөр

Өчигдөр, 3-р сарын 24-ний Баасан гарагт крипто зах зээл улаарлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 3-р сарын 25, 06:23) 2.96% бууж $27,413 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас Рийпл илүү ихээр буюу 5.14% дooшилж $0.4229 болсон байна.

Сайн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират улс, төв банкныхаа дижитал валютыг туршиж эхэлсэн ба тус хөтөлбөрийн эхний үе шатанд CBDC-ийг гадаад болоод дотоодын хэрэгцээнд зориулан гаргаж, ойрын 12-15 сарын дотор дижитал дирхамыг тус улсын иргэдэд хүргэхээр зорьж байгаагаа зарлалаа.
157 views01:00
Открыть/Комментировать
2023-03-24 16:01:43
Ердөө нэг долоо хоногийн дотор, АНУ-ын Холбооны нөөцийн сан нь тайлан тэнцлээ бууруулахын тулд жил гаруйн хугацаанд хийсэн ажлынхаа хагасыг талаар болголоо.
314 views13:01
Открыть/Комментировать
2023-03-24 15:00:57
Binance спот арилжаагаа түр зогсоолоо. Шалтгаан нь тодорхойгүй байна.
404 views12:00
Открыть/Комментировать
2023-03-24 15:00:49
Одоогийн байдлаар, Binance бирж дээрхи, шимтгэлгүй, BTC-той хосуудын арилжааны хэмжээний зах зээлд эзлэх хувь бүх цаг үеийн дээд түвшин (ATH) 61%-д хүрчээ.
343 views12:00
Открыть/Комментировать
2023-03-24 14:00:16
Төвлөрсөн бус санхүү, Defi-д түгжигдсэн хөрөнгийн хэмжээ 3-р сарын ихэнхи хугацаанд доошилсон байснаа энэ долоо хоногт 50 тэрбум долларыг давж чадлаа. Блокчэйнүүд дотроос, түгжигдсэн хөрөнгө (TVL) -ийн хэмжээгээрээ Ethereum давамгайлж байна.
337 views11:00
Открыть/Комментировать
2023-03-24 13:01:22
Хакерууд, USDC тогтвортой зоос гаргагч, Circle-ийн захирал Данте Диспарте-гийн Twitter хаяг руу нэвтрэн орж, тус компанийн нэрийн өмнөөс хуурамч USDC зоосыг айрдроп хийж тараасан байна.
331 views10:01
Открыть/Комментировать
2023-03-24 12:01:32
Код: #200-ын нийтлэл

АЛТКОЙНУУД ӨСӨХ БОЛОВ УУ?

Өргөн олныг шүтэн дагадаг, криптовалютын шинжээч, арилжаачин Калео гэж өөрийгөө нэрлэдэг эрхэм, Twitter-ийн 569,500 дагагчдадаа хандан биткойн нь сэтгэл зүйн гол төвшин болох 40,000 ам.долларт түргэн хүрэх болно гэж хэлжээ.

Тэрээр “30,000$-с 40,000 руу шилжих нь ихэнх хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй хурдан болно. Бух болохыг хүссэн мөртлөө, биткойныг илүү доошилж, “живж магадгүй” гэж хүлээж байгаа олон хүн, түүнийг дээш сүнгэнэх үед амаa барин, өөрсдийгөө хараан хоцорно" гэлээ.


Калео өмнө нь биткойны үнийг 40,000$ руу зүтгэхээр байна, уг сэтгэл зүйн гол түвшин нь арилжаачдын хүслийг “соронз” адил татсаар байх болно гэж хэд хэдэн удаа хэлж байсан юм: "40,000 $ бол, чиний өдөр бүр санаж явах соронз гэвэл надад итгэхгүй хэвээр байна уу?"

Биткойны давамгайлал 52% -иас дээш өсөх замдаа гарсан үедээ, тэрээр түр зуурын сэгсэргээнд орох ба үүнийг нь ашиглан алткойнууд сэргэж богино хугацааны өсөлтийн гүйлтэндээ (ралли) орж болзошгүй гэж Калео хэлэв.
Үргэлжлэл
347 views09:01
Открыть/Комментировать
2023-03-24 11:02:05
Ripple нь хорт хавдартай хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн эх үүсвэр, бусад тусламж үзүүлэх зорилготой ажилладаг, Great Ormond Street Hospital гэдэг, хүүхдийн буяны байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
300 views08:02
Открыть/Комментировать
2023-03-24 10:02:05
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс нь бүртгэлгүй үнэт цаас гаргаж үнэгүй тараасан, худалдсан, залилан мэхэлсэн, зах зээл дээр тоглолт хийсэн зэрэг хэргээр, Троны үүсгэн байгуулагч Жастин Сан болоод түүний мэдлийн 3 компанийг шүүхэд өгчээ.
336 views07:02
Открыть/Комментировать