Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 4

2023-04-11 11:01:14
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-ноос криптовалютыг хууль бусаар сурталчилсан хэргээр буруутгагдаж буй алдартнуудын жагсаалт болон тэдгээрийн төлөхөөр болсон торгуулийн хэмжээ.
285 views08:01
Открыть/Комментировать
2023-04-11 10:00:37
Хадгалагдаж байгаа биткойны хэмжээ болон эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа тул арилжаачид урт хугацааг харсан, стратеги бүхий арилжаа хийхийг эрмэлзэх болжээ. Үүнтэй төстэй хандлага 2021 оны 1-р сараас 2021 оны 4-р сар хүртэл ажиглагдаж, BTC анх удаа 64,000 доллараас дээш өсөж байсан юм гэнэ.
299 views07:00
Открыть/Комментировать
2023-04-11 09:01:25
Ripple-ийн тернологи хариуцсан захирал Дэвид Шварц, гүйлгээнд байгаа XRP-ийн хэмжээ болон түүний үнэ нь хоорондоо урвуу хамааралтай болох тухай хэлэлцүүлгийг санаачлан эхлүүллээ. Шварц хэрэв 100 тэрбум биш 50 тэрбум XRP гүйлгээнд байгаа бол үнэ нь одоогийнхоос дор хаяж хоёр дахин өндөр байх байсан гэж мэдэгджээ.
298 views06:01
Открыть/Комментировать
2023-04-11 08:01:12
CoinGecko платформ нь 2014 оноос хойшхи, Католик шашинтны Христийн дахин амилсны баярын үеэр биткойны үнэ хэрхэн өөрчлөгдөж байсан түүхийг тооцоолон харуулжээ.
298 views05:01
Открыть/Комментировать
2023-04-11 07:01:16
Түүхээс харахад, aSORP утга (90 хоногийн) 1-ээс доош байвал баавгайн зах зээл, 1-ээс дээш бол бухын зах зээл байгааг илтгэдэг. 2015, 2019, 2020 онуудад энэ үзүүлэлт нь 1-ээс дээш байх үед биткойны үнэ 6,110%, 150%, 579% -иар өссөн. Одоо aSORP 1-ээс дээш гарсан бөгөөд BTC нь параболик өсөлтөд бэлэн болсон гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
300 views04:01
Открыть/Комментировать
2023-04-11 06:01:36
2023 оны эхний улирлын үр дүнгээс харахад, Орос улс криптовалют олборлоход ашигладаг тоног төхөөрөмжийн хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт жагсчээ. BitRiver-ийн мэдээлснээр, Оросын олборлогчид 1 ГВт-ын хүчин чадалтай төхөөрөмж ашиглаж байгаа бол нэгдүгээр байранд орсон америкчууд 3-4 ГВт-ын хүчин чадалтай төхөөрөмжүүдтэй юм байна.
304 views03:01
Открыть/Комментировать
2023-04-11 05:01:19
Сүүлийн 7 хоногийн хугацаанд, “Bitcoin гэдэг үгтэй 1.9 сая гаруй хайлт хийгдсэн нь АНУ-д тэргүүлэх хайлт болсон бөгөөд энэ тоо дэлхийн хэмжээнд 12 саяыг давжээ. "Дональд Трамп", "Шуурхай мэдээ", "Эрүүл мэндийн даатгал" гэх мэт хайлтууд биткойны араас оржээ.
306 views02:01
Открыть/Комментировать
2023-04-11 04:30:21
305 views01:30
Открыть/Комментировать
2023-04-11 04:00:36 Өнгөрөгч долоо хоногт, Германы Сангийн яам "Ирээдүйн санхүүжилтийн тухай” хуулийг танилцуулсан ба энэ хуулийн зохицуулалтын дагуу компаниуд крипто хувьцаа гаргах боломжтой болно.

Түүнчлэн уг хууль нь криптотой холбоотой компанийн эрх зүй, хөрөнгийн зах зээл, татварын хууль тогтоомжийн зохицуулалтыг бүхэлд нь багтааснаараа чухал ач холбогдолтой юм.

Муу мэдээ

Forbes сэтгүүлийн тооцоолсноор, 2022 онд криптовалютын салбарын, тэрбумтнууд хөрөнгийнхөө 75 гаруй хувийг алдаж, тэдний нийт хөрөнгө ойролцоогоор 110 тэрбум доллараар буурчээ.

Өнгөрсөн жил тус сэтгүүлд криптовалют эзэмшдэг, 19 тэрбумтныг тоолсон бөгөөд тэдний нийт хөрөнгө 140 орчим тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол “крипто өвлийн” үеэр болсон шүүх хурлууд, дампуурлууд, хөрөнгийн үнийн уналт зэргээс болж энэ оны 3-р сарын эцэс гэхэд крипто тэрбумтнуудын нийт хөрөнгө 30 тэрбум доллар болон буурч, ердөө 9 хүн тэрбумтан байр сууриа хадгалж авч үлджээ.

Жагсаалтын эхний байрыг, дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance-ын тэргүүн Чанпэн Жао эзэлсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн жил түүний хөрөнгө 65 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол одоо ердөө 10.5 тэрбум доллар болоод байгаа ажээ.
287 views01:00
Открыть/Комментировать
2023-04-11 04:00:36
ЗАЛХУУ МЭДЭЭ: 4-р сарын 11-ний өдөр

Өчигдөр, 4-р сарын 10-ны Даваа гаригт крипто зах зээл ногоорлоо. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 4-р сарын 11, 08:20) 4.59% өсөж $29,683 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас Ethereum илүү ихээр буюу 2.60% дээшилж $1910 болсон байна.


Сайн мэдээ

Герман улс, Европтоо криптовалютад хамгийн найрсаг ханддаг улсын тоонд ордог бөгөөд саяхан тус улсын санхүүгийн зохицуулагчид, үнэт цаасыг криптовалютын хэлбэрээр гаргаж цахимжуулах зөвшөөрлийг олгосноор тус салбарын хөгжлийг шинэ үе шатанд дэвшүүллээ.
305 views01:00
Открыть/Комментировать