Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 3

2023-04-12 05:01:17
Энэ долоо хоногт, хөрөнгө оруулагчид хэрэглээний үнийн индексийн мэдээ, АНУ-ын зарим томоохон банкуудын ашиг, алдагдлын тайлан зэрэг хэд хэдэн арга хэмжээнд анхаарлаа хандуулахаар байна.
99 views02:01
Открыть/Комментировать
2023-04-12 04:30:08
135 views01:30
Открыть/Комментировать
2023-04-12 04:00:39 DeFiLlama-ийн мэдээлснээр, DEX биржүүд дээрхи арилжааны хэмжээ нь 2022 оны тавдугаар сараас хойшхи буюу сүүлийн арван сарын хугацааны хамгийн дээд хэмжээндээ анх удаагаа хүрч гуравдугаар сард 133.3 тэрбум ам.доллар болж өссөн нь хоёрдугаар сарын 86.9 тэрбум ам.доллартай харьцуулахад 53 хувиар их үзүүлэлт юм.

Гуравдугаар сард DEX платформууд дээрхи криптовалют арилжааны огцом өсөлт нь Silvergate үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэний дараагаас эхэлсэн бөгөөд ердөө долоо хоногийн дараа, DEX дээрх арилжааны хэмжээ 50.2 тэрбум доллар болсон байна.

Муу мэдээ

Дампуурсан криптовалютын бирж FTX-ийн зээлдүүлэгчид, тус биржийн өмнөх удирдлагын баг хаана, ямар алдаа гаргасан болоод биржээ дампууруулсан болохыг судалсан тухай анхны тайлангаа гаргалаа.

Тус платформын одоогийн гүйцэтгэх захирал Жон Ж.Рэй, биржийн үйл ажиллагаандаа зохих хяналтын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх сонирхолгүй, цөөн тооны бүлэг хүмүүс, хуучин удирдлагын багийг бүрдүүлж байсан бөгөөд тэд "бардам зан, шунал"-аас өөр юмгүй, мэргэжлийн мэдлэг чадваргүй байсан нь дампуурлын гол шалтгаан гэж онцлон тэмдэглэсэн байна.

Зээлдүүлэгчдийн тайланд дурдснаар, FTX бирж нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтгүй байсан бөгөөд хуучин захирлууд ийм хяналтыг, “олон сая долларын хөрөнгөө алдахын цондон” гэж хүртэл нэрлэн түүнийг огт тоодоггүй байжээ.
144 views01:00
Открыть/Комментировать
2023-04-12 04:00:39
ЗАЛХУУ МЭДЭЭ: 4-р сарын 12-ны өдөр

Өчигдөр, 4-р сарын 11-ний Мягмар гаригт крипто зах зээл ногоон байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 4-р сарын 12, 08:07) 2.20% өсөж $30,283 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас ADA илүү ихээр буюу 1.74% дээшилж $0.4031 болсон байна.

Сайн мэдээ

Америкийн банкууд дампуурсан болон төвлөрсөн криптовалютын платформ руу чиглэсэн зохицуулагчдын дарамт шахалтаас үүдэн 3-р сард төвлөрсөн бус биржүүд-DEX платформууд дээрхи арилжааны идэвхжил 2-р сартай харьцуулахад нэг хагас дахин өсчээ.
132 views01:00
Открыть/Комментировать
2023-04-11 16:01:50
"Баян аав ядуу аав" гэх санхүүгийн шилдэг номыг зохиогч Роберт Кийосаки, АНУ-ын дундаж давхаргыг устгах хэмжээний инфляцийг өнөөгийн газрын тосны нөхцөл байдал бий болгохоор байна гэж хэллээ.
291 views13:01
Открыть/Комментировать
2023-04-11 15:01:51 Код: #Онцлох мэдээ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ГАРАХ ЧУХАЛ МЭДЭЭНҮҮД

4-р сарын 11. Мягмар гариг. ЕХ болон Хятадын мэдээлэл

Өнөөдөр, Хятадын инфляцийн талаарх мэдээлэл гарна. Тус улсад хэрэглэгчийн үнийн индекс (ХҮИ) өндөр байгаа нь төв банкаа, олон сарын дараа анх удаагаа бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж болзошгүй юм.

Мөн өдөр, манай цагаар оройхон Европын холбооны жижиглэн худалдааны борлуулалтын өөрчлөлтийн болон бизнесийн сэтгэлгээний индекс (Sentix) гарах болно.

4-р сарын 12. Лхагва гариг. АНУ-ын хэрэглэгчийн үнийн индекс (ХҮИ)

Дөрөвдүгээр сарын 12-нд АНУ төв банк, гуравдугаар сарын инфляцийн эцсийн мэдээллийг танилцуулна. Хоёрдугаар сард энэ үзүүлэлт 6.0% байсан бол одоо шинжээчид 5.2% хүртэл буурна гэж таамаглаж байна. Мөн хөрөнгө оруулагчид суурь инфляцийн түвшинг харна. Урьдчилан таамаглал нь 0.4% байгаа гэнэ.

Мөн өдөр, бас нэгэн чухал мэдээлэл гарах нь Холбооны Нөөцийн гуравдугаар сарын 22-ний хурлын тэмдэглэлийг нийтэлнэ.

Криптовалютын зах зээл дэх энэ долоо хоногийн гол үйл явдал нь удаан хүлээгдэж буй, Ethereum блокчэйний Shanghai-н гэгдэх шинэчлэл хийгдэнэ. Тус шинэчлэл нь хөрөнгө оруулагчдад, PoS алгоритмд шилжих үед, анхны удаагаа түгжүүлсэн этериум зоосоо эргүүлэн татаж авах боломжийг олгоно.

4-р сарын 13. Пүрэв гариг. Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)

2-р сард үйлдвэрлэгчдийн үнийн индекс нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.4%-иар доогуур байсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сараас хойш анх удаагаа сөрөг түвшинд хүрч, сарын -0.1% болж буурсан билээ. Энэ удаад , зах зээлийн мэргэжилтнүүд 3-р сард +0.1% -иар буюу бага ч гэсэн өснө гэж найдаж байна.

Мөн өдөр АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж авах анхны өргөдлөө өгсөн хүмүүсийн тооны тухай мэдээ гарна. Шинжээчид 205,000 шинэ мэдүүлэг гарна гэсэн хүлээлттэй байна.

4-р сарын 14. Баасан гариг. АНУ-ын жижиглэн худалдааны мэдээ

Шинжээчид, гуравдугаар сард тус үзүүлэлтийг дахин -0.4% -иар буурна гэж таамаглаж байна.

Мөн энэ өдөр Wells Fargo, Citibank, JP Morgan, BlackRock зэрэг томоохон компаниудын энэ оны эхний улирлын санхүүгийн тайлан гарч нийтлэгдэх болно.
278 views12:01
Открыть/Комментировать
2023-04-11 15:01:51
239 views12:01
Открыть/Комментировать
2023-04-11 14:00:57
Сейшелийн арлуудын улсад бүртгэлтэй, Bitget криптовалютын бирж, Зүүн Азийн орнуудад Web3-ийг хөгжүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор, тус бүс нутгийн Web3 стартапуудад чиглэсэн 100 сая долларын шинэ хөрөнгө оруулалтын сан байгуулжээ. Тус бүс нутгийн улсууд , тухайлбал Хонг Конг, Япон зэрэг нь энэ чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгаа нь тус шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.
256 views11:00
Открыть/Комментировать
2023-04-11 13:00:53
Биткойныг худалдан авах нээлттэй сонирхлын хэмжээ (10.3 тэрбум доллар) болж анх удаагаа фьючерсийн хэлцлүүдийн үнийн дүн (10.0 тэрбум доллар)-гээс давлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад биткойны үнийг өснө гэсэн таамаглал давамгайлж байгаатай холбоотой гэнэ.
285 views10:00
Открыть/Комментировать
2023-04-11 12:00:23
Ethereum блокчэйн нь удахгүй хийгдэх Shapella гэх салаалтаар, эзэмшлийн хувь хэмжээгээр баталгааждаг буюу POS гэх алгоритм руу шилжих шилжилтээ дуусгах юм байна. Энэ нь одоогоор түгжигдсэн байгаа 34 тэрбум долларын зоосыг зах зээлд гаргах боломжийг олгох ба ETH-ийн энэ удаагийн "суллалт" нь бараг 100 орчим хоног үргэлжлэх бөгөөд өдөр бүр 80-100 сая долларын ETH түгжээнээсээ гарна гэсэн үг юм.
280 views09:00
Открыть/Комментировать