Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 5

2023-03-26 08:01:21
Биткойны том хугацааны үнийн график дээр үүссэн, унаж буй шаантаг загвар нь BTC-ийн цаашдын бууралтыг харуулж байна. Одоогоор, өөдрөг хувилбар нь биткойн 34,000 долларын эсэргүүцлийг сэтлэн, дээш задрах явдал гэнэ.
81 views05:01
Открыть/Комментировать
2023-03-26 07:01:11
АНУ-ын Nasdaq Inc. хөрөнгийн бирж , энэ оны 2-р улирлын эцэс гэхэд дижитал хөрөнгө хадгалах үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Биткойн болон этереумийг хадгалдаг болох нь тус группын дижитал хөрөнгийн салбарт, өргөн цар хүрээг хамарсан үйлчилгээг бий болгох эхний алхам болох юм.
120 views04:01
Открыть/Комментировать
2023-03-26 06:02:05
PleasrHouse компани нь Unisocks гэх крипто оймсны дуудлага худалдааг Uniswap төвлөрсөн бус биржийн PR компанит ажлын нэг хэсэг болгон зохион байгууллаа. Тэд, NFT оймс бүрийг 0.1 ETH буюу ойролцоогоор 180 доллараар, бүх 2000 оймсыг зарсан ба худалдаа дуусах үед PleasrHouse шууд ТВ-ийн нэвтрүүлэг дээр 3 бодит оймсыг асаагуураар шатааж үзүүлжээ.
149 views03:02
Открыть/Комментировать
2023-03-26 05:00:07
Банкууд дампуурч, USDC (USDC)-ийн ханш суларч, үе үе доллартай уясан харьцаагаа алдаж байгаагаас шалтгаалан Tether (USDT) тогтвортой зоосны давамгайлал, зах зээлийн үнэлгээ нь өдрөөс өдөрт нэмэгдсээр. Одоогоор тус зоосны хөрөнгийн баталгаа 1,7 тэрбум доллараар, эргэлтэнд байгаа хэмжээнээсээ илүү байгаа ба энэ оны 1-р улиралд 700 сая долларын ашигтай байхаар байна.
184 views02:00
Открыть/Комментировать
2023-03-26 04:30:17
181 views01:30
Открыть/Комментировать
2023-03-26 04:00:16 Дижитал хөрөнгийн салбарт оролцогчдын санаа зовнилыг харгалзан үзэж, уг хуулийн төсөл дээр ажиллаж буй улс төрчид, криптог арилжааны төлбөрт ашиглаж болох тухай анхны томъёолол руу буцахаар шийджээ.

Мөн өмнө нь хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг тухайлбал, зөвхөн ЕХ-ны лицензтэй криптогийн үйлчилгээ үзүүлэгч шилжүүлэг хийх ба уг шилжүүлэг нь 1000 евро (1090 доллар)-с илүү байх боломжтой гэсэн томъёолол нь Европын крипто салбарынхны ноцтой эсэргүүцэлтэй тулгарсан тул түүнийг хасахаар болсон байна.

Муу мэдээ

Байгаль орчныг хамгаалах Greenpeace байгууллага, биткойн олборлолтоос болж үүсч байгаа, "аюул, хөнөөл бүхий бохирдлыг" харуулсан "Сатоши-гийн гавлын яс" нэртэй бэлэг тэмдгийг (талисман) бүтээжээ.

Олборлолтонд ашигласан хуучин технологи нь байгаль орчинд хор хөнөөл учруулж, эрчим хүчний цэвэр эх үүсвэрт аажмаар шилжихэд саад учруулж байна гэж тус байгууллага үзжээ.

Greenpeace нь Сатошигийн гавлын яс, "Уур амьсгалыг бус, кодыг өөрчил" гэсэн уриа гаргаад байгааг крипто салбарын нэг хэсэг нь дэмжиж нөгөө нь нь шүүмжилж, тэднийг дотор нь талцуулж нэлээд бужигнуулж байна.
180 views01:00
Открыть/Комментировать
2023-03-26 04:00:16
ЗАЛХУУ МЭДЭЭ: 3-р сарын 26-ны өдөр

Өчигдөр, 3-р сарын 25-ны Бямба гарагт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 3-р сарын 26, 07:32) 0.4% бууж $27,462 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас Рийпл илүү ихээр буюу 4.37% дээшилж $0.4438 болсон байна.



Сайн мэдээ

Гуравдугаар сарын 28-нд санал хураалт нь явагдах ёстой, Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийн төслийн эхийг, Европын парламент дахь улстөрчид хүлээн зөвшөөрч, нэг ойлголтонд хүрсэн нь крипто салбарын эерэг нөлөө үзүүлэх болно.
176 views01:00
Открыть/Комментировать
2023-03-25 16:00:24
Крипто олборлолтын Navier компани, жижиглэнгийн үйлчлүүлэгчдэд зориулан, Reactor хэмээх шинэ үйлчилгээг эхлүүллээ. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдэд , хүлээн авсан хэшрэйтээ ERC-721 хэлбэрийн токен болгон солих боломжийг олгох гэнэ.
268 views13:00
Открыть/Комментировать
2023-03-25 15:00:27
Австралийн Stables түрийвч нь Mastercard болон Circle-тэй түншлэлийн гэрээ байгуулснаа зарлалаа. Уг гэрээний дагуу, талууд Ази, Номхон далайн бүсийн 54 сая худалдаачидтай, USDC тогтвортой зоосоор төлбөр тооцоо хийдэг, төлбөрийн карт гаргах болно.
290 views12:00
Открыть/Комментировать
2023-03-25 14:00:39
Энэ он гарснаас хойш, Coinbase биржийн хувьцааны үнэ 130 гаруй хувиар өссөн байна. Тус компани нь 2021 оны хавар, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж нийтийн компани болсон юм.
288 views11:00
Открыть/Комментировать