Получи случайную криптовалюту за регистрацию!

Крипто Доогтэр

Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр К
Логотип телеграм канала @doogter — Крипто Доогтэр
Адрес канала: @doogter
Категории: Криптовалюты
Язык: Русский
Количество подписчиков: 2.66K
Описание канала:

Public channel

Рейтинги и Отзывы

3.67

3 отзыва

Оценить канал doogter и оставить отзыв — могут только зарегестрированные пользователи. Все отзывы проходят модерацию.

5 звезд

1

4 звезд

0

3 звезд

2

2 звезд

0

1 звезд

0


Последние сообщения 13

2023-02-27 04:01:17
ЗАЛХУУ МЭДЭЭ: 2023 оны 2-р сарын 27-ний өдөр

Өчигдөр, 2-р сарын 26-ний Ням гаригт крипто зах зээл цоохортож байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 2-р сарын 27, 06:12) 2.63% дээшилж $23,575 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC,BUSD оруулаагүй)-аас Ethereum илүү ихээр буюу 4.11% дээшилж $1640 болсон байна.

Сайн мэдээ

Кени улсын Сенатын хороо, тус улсад крипто хөрөнгийг ашиглахтай холбоотой баримтлах бодлогыг боловсруулахын тулд Кенийн Төв банк (CBK) болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллахаар шийдсэнээ зарлав.
97 views01:01
Открыть/Комментировать
2023-02-26 16:00:23
Өнөөгийн крипто зах зээлийн нөхцөл байдал нэг иймэрхүү байна гэж нэг жиргээч шоглосон бичлэгийг Твиттерт тавьжээ.
226 views13:00
Открыть/Комментировать
2023-02-26 15:01:18
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-ийн дарга Генслер, Нью-Йорк сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Ethereum-ийг үнэт цаасны ангилалд оруулж болох юм гэж бодож байгаагаа хэлжээ.
264 views12:01
Открыть/Комментировать
2023-02-26 14:01:26
Binance бирж, бөөний худалдааных гэж андууран, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын дансыг алдаатай хаасан маргаантай хэрэгт Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо тусгай шалгалт хийхээр болжээ.
265 views11:01
Открыть/Комментировать
2023-02-26 13:00:56
Өчигдөр, нэгэн халим сүүлийн 3 сарын хамгийн том MKR токены хөдөлгөөнийг хийжээ. Тэрээр эхлээд 24,331 MKR (17.4 сая доллар) шилжүүлсэний дараа, мөн хэмжээний шилжүүлэг давтан хийсэн байна. Хямралын үед ийм том хэмжээний шилжүүлэг нь хөрөнгөө биржээс буцаан гаргаж авахтай холбоотой байдаг гэнэ.
253 views10:00
Открыть/Комментировать
2023-02-26 12:00:30
АНУ-ын хамгийн сүүлийн хориг арга хэмжээнд орсон, Оросын банкууд болох MTS Bank, Uralsib, Primorye, Санкт-Петербург (BSPB) болон Zenit нь үйлчлүүлэгчиддээ хандаж, өөрсдийнхөө гаргасан, UnionPay картуудыг гадаадад ашиглаж чадахгүй болж болзошгүйг анхаарууллаа.
250 views09:00
Открыть/Комментировать
2023-02-26 11:01:34
Өчигдөр, Троны Жастин Сан стэйк хийхийн тулд 150,100 ETH (ойролцоогоор 240 сая доллар) -ийг stETH болгон сольж Lido платформ руу шилжүүлсэн байна.
251 views08:01
Открыть/Комментировать
2023-02-26 10:01:33
Одоогийн байдлаар, крипто зах зээл нийтдээ залруулгад ороод байгаа хэдий ч, 5 алткойн энэ оны 3-р сард мэдэгдэхүйц өсөлт үзүүлэх боломжтой байна гэнэ: ADA, XRP,SAND, HBAR, DOGE.
235 views07:01
Открыть/Комментировать
2023-02-26 09:02:06
Биткойны, эсэргүүцлийн өнөөгийн байдал ийм хэврэг байгааг ингэж шоглон харуулжээ.
232 views06:02
Открыть/Комментировать
2023-02-26 08:00:22
Binance.US крипто бирж, нэг бүр нь 1000 SHIB-тэй тэнцдэг Kilo Shiba Inu (KSHIB) токеныг бүртгэлээсээ хасаж, харин "ердийн " Шиба Инугийн арилжааг эхлүүлж байгаагаа зарлалаа.
234 views05:00
Открыть/Комментировать