Получи случайную криптовалюту за регистрацию!

ЗАЛХУУ МЭДЭЭ: 4-р сарын 21-ний өдөр Өчигдөр, 4-р сарын 20-ны | Крипто Доогтэр

ЗАЛХУУ МЭДЭЭ: 4-р сарын 21-ний өдөр

Өчигдөр, 4-р сарын 20-ны Пүрэв гаригт крипто зах зээл улаарлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 4-р сарын 20, 04:41) 3.23% бууж $28,282 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 6.38% доошилж $0.083 болсон байна.



Сайн мэдээ

Дампуурсан, крипто зээлдүүлэгч Voyager Digital компани нь АНУ-ын холбооны засгийн газрын хэд хэдэн байгууллага түүний эсрэг байгаа хэдий ч, Binance.US-д 1 тэрбум ам.доллараар, компанийхаа хөрөнгийг зарах боломжийг олж авчээ.

АНУ-ын засгийн газар өмнө нь уг хэлэлцээрийг зөвшөөрөхгүй, хориглож байсан хэдий ч хэд хэдэн удаагийн шүүх хурал болсоны дараа тус шүүх, дээрхи шийдвэрээ гаргасан байна.

Уг хэргийн шийдвэрийн талаар АНУ-ын Хууль зүйн яамны давж заалдах хүсэлтийг гаргасан хэдий ч тус шүүх, Voyager болон Binance хоёрын хооронд байгуулсан хэлэлцээрийг түдгэлзүүлэх, цуцлах боломжгүй гэж үзжээ.

Муу мэдээ

ОХУ-ын Төрийн Дум, иргэдийг 1 сая рублиас дээш хэмжээний бэлэн мөнгө (рубль болон гадаад валютын )-ний хадгаламжтай бол энэ тухайгаа татварын албанд заавал мэдээлж байхыг үүрэг болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ.

Уг хуулийн төслийг, Думын гишүүн Анатолий Вассерман санаачилж олон хүний хараал “идэж” байгаа бөгөөд түүний дагуу оросууд хөрөнгийнхөө гарал үүслийг тайлбарлах шаардлагатай болох ба тайлбарлаж чадаагүй хүний бүх мөнгийг хурааж, хадгалсан хөрөнгийн хэмжээг нь хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм байна.

Мөн иргэд их хэмжээний орлого олсон тухай бүр, долоо хоногийн дотор Холбооны татварын албанд энэ тухайгаа мэдүүлж байхыг үүрэг болгохоор заалт хүртэл оржээ.