Получи случайную криптовалюту за регистрацию!

Hashrate Index сайтын мэдээлснээр, 3-р сарын 11-ээс хойш энэ ү | Крипто Доогтэр

Hashrate Index сайтын мэдээлснээр, 3-р сарын 11-ээс хойш энэ үзүүлэлт нь 1 TH/s тутамд 0,061 доллараас 0,083 доллар болж өссөн байна.

CleanSpark-ийн гүйцэтгэх захирал Мэттью Шульц хэлэхдээ: "Бидний хувьд энэ бол зүгээр л сул ашиг бөгөөд бид өдөрт 20 орчим биткойн олборлож байгаа тул биткойны үнэ өсөхөд 200,000 орчим ам.долларын нэмэлт мөнгөн урсгал орж ирдэг” гэжээ.

Муу мэдээ

Coinbase криптовалютын биржийн захирал, Конор Гроганы тооцоолсноор, Ethereum сүлжээ нээгдсэнээс хойш хэрэглэгчид, төрөл бүрийн алдаанаас болж 636,000 ETH-ийг ашиглах эрхээ алдсан бөгөөд энэ нь одоогийн ханшаар бодоход 1,15 тэрбум ам.доллар давсан байна.

“Би Ethereum сүлжээнд гарсан, олон мянган хэрэглэгчийн алдаа, ухаалаг гэрээтэй холбоотой асуудлуудыг илрүүлсэн. Эдгээрээс болж хэрэглэгчид 636,000 ETH-г алдсан бөгөөд энэ хэмжээний зоос нь одоогийн гүйлгээнд байгаа бүх зоосны 0.5% -тай тэнцэж байна "гэж тэр бичжээ.

Үүний зэрэгцээ, Гроган крипто ертөнцэд гарсан хамгийн том алдаануудыг жагсаажээ: Паритын түрийвчний ухаалаг гэрээний алдаа нь 306,000 ETH-г алдахад хүргэсэн бол токен гаргах ухаалаг гэрээнд алдаа гарсан нь AkuDreams NFT төслийг 11,500 ETH -г хэзээ ч дахин ашиглах боломжгүй болгожээ.